Нийгмийн даатгал, халамж

Нийгмийн даатгал. Монгол Улсын Их Хурлaac 1994 онд нийгмийн даатгалын багц хуулиудыг батлан гаргаснаар нийгмийн даатгалын тогтолцооны хууль эрх зүйн үндэс бүрдсэн. Нийгмийн даатгал нь иргэн, төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын санг бүрдүүлэн, даатгуулагч иргэн өндөр наслах, хөгжлийн бэрхшээлтэй буюу хөдөлмөрийн чадваргүй болох, өвчлөх, ажилгүй болох үед өөрт нь, тэрчлэн нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст х ууль тогтоомжинд заасан т этгэвэр, тэтгэмж, төлбөр олгох зориулалттай нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм. Aймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсүүдээс сар бүр нийгмийн даатгалын орлого, зарлага, тэтгэвэр авагчдын тоо, тэтгэврийн хэмжээ, төрөл, даатгалын сангийн орлого, даатгуулагчдын тоо зэрэг үзүүлэлтээр тайланг гаргадаг бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газарт нэгтгэн ҮСХ-нд мэдээлэгдэнэ. Нийгмийн халамж. Аймаг, нийслэлийн Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний газруудаас сар бүр халамжийн орлого, зарлага, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, төрөл, хамрагдсан хүний тоо, хүний хөгжлийн сангийн орлого, зарлага, хүний тоо зэрэг үзүүлэлтээр гаргаж буй тайланг Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар нэгтгэн ҮСХ-нд ирүүлж байна. Нийгмийн халамжийн хуулийн дагуу халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай хүнд тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг нийгмийн халамж гэнэ.

БүлэгХүснэгтийн нэрМэдээлэл шинэчилсэн хугацаа
Нийгмийн даатгал НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО, төрлөөр, сар (өссөн дүнгээр), жилээр 2024-12-11
Нийгмийн даатгал НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЗАРЛАГА, төрлөөр, сар (өссөн дүнгээр), жилээр 2024-12-11
Нийгмийн даатгал НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ТЭТГЭВЭР АВАГЧДЫН ТОО, төрлөөр, сар (өссөн дүнгээр), жилээр 2024-12-11
Нийгмийн даатгал НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОСОН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭ, төрлөөр 2024-12-11
Нийгмийн даатгал НИЙГМИЙН ДААТГАЛД ДААТГУУЛАГЧДЫН ТОО, сараар 2024-12-11
Нийгмийн даатгал НИЙГМИЙН ДААТГАЛД ХАМРАГДСАН ДААТГУУЛАГЧДЫН ТОО, төрөл, жилээр 2024-06-03
Нийгмийн даатгал НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ТЭТГЭМЖ АВАГЧИД, тэтгэмжийн төрлөөр 2024-06-03
Нийгмийн даатгал НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОСОН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ, тэтгэмжийн төрлөөр 2024-06-03
Нийгмийн халамж НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ОЛГОСОН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭ, төрлөөр, сар, жилээр 2024-12-11
Нийгмийн халамж НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАГЧИД, төрлөөр, сар, жилээр 2024-12-11