Ашиглах нөхцөл

www.1212.mn цахим хуудас, нээлттэй өгөгдлийг
ашиглах нөхцөл

  • ҮСХ-ны www.1212.mn цахим хуудаст байгаа статистикийн болон бусад мэдээллийг чөлөөтэй хуулбарлаж, хувилах, мөн түгээх боломжтой.
  • Хэрэв Та www.1212.mn цахим хуудаснаас статистикийн мэдээллийг авч ашигласан болон цааш түгээсэн тохиолдолд (Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний статистикийн хороо) гэж заавал дурдах ёстойг анхаарна уу.
  • ҮСХ-ны статистикийн мэдээлэл, нээлттэй өгөгдлийг (OPEN DATA) програмчлалын интерфейс (API)-ээр дамжуулан авах боломжтой.
  • Аж ахуйн нэгж, байгууллага нь ҮСХ-ны нээлттэй өгөгдлийг (OPEN DATA) ашиглан өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх боломжтой.
  • API ашиглан статистикийн мэдээллийн нэгдсэн санг JSON болон XML форматаар дамжуулан авах боломжтой.
  • ҮСХ-ны API-р авсан өгөгдлийг ашгийн болон ашгийн бус зорилгоор нээлттэй ашиглаж, тархааж болно.
  • API хэрэглэгч нэг IP хаягаас 1 секунд тутамд 1-ээс дээш хүсэлт илгээхгүй байх нь зүйтэй. Нэг хүсэлтэд хамгийн ихдээ 100,000 утгын хариу илгээнэ. Хэрэв HTTP 403- гэсэн алдаа зааж байвал уг утга нь дээд хязгаараас хэтэрсэн байна гэсэн утгатай юм.
  • Таны ашиглаж буй API системд аюул хор учруулах бол таны хэрэглээг түдгэлзүүлэх болно.
  • Та манай ашиглах нөхцөлийг зөрчсөн тохиолдолд таны хандах эрхийг түдгэлзүүлж Монгол Улсын холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.