Үндэсний тооцоо

Энэ бүлэг Үндэсний тооцооны үзүүлэлт болох ДНБ, түүний бүрэлдэхүүн, үндэсний нийт орлого, үндэсний тооцооны нэгдсэн данс, гадаад эдийн засгийн секторын данс, нөөц, ашиглалтын хүснэгт (НАХ), салбар хоорондын тэнцэл (СХТ)-ийн мэдээллийг хамарна. Мөн нэг хүнд ногдох ДНБ, ҮНО-ыг үндэсний мөнгөн тэмдэгт болон америк доллараар харуулна. ДНБ-ий анхдагч мэдээллийн эх үүсвэр нь аж ахуйн нэгж, байгууллагын тайлан болон захиргааны статистикийн мэдээлэл байна. Үндэсний тооцоо (ҮТ) нь макро эдийн засгийн үйл явцыг тодорхойлох, шинжлэхэд хэрэглэгддэг харилцан уялдаа бүхий үзүүлэлтийн систем бөгөөд уг системд чухал байр эзэлдэг эдийн засгийн үр дүнг илэрхийлэх нэгдмэл үзүүлэлт бол ДНБ юм. ДНБ нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд эдийн засгийн бүхий л үйл ажиллагаагаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нийт хэмжээг тодорхойлж эцсийн хэрэглээ, хөрөнгийн хуримтлал, цэвэр экспортод хуваарилагдана. Үндэсний тооцооны данс (ҮТД) нь нэг талаас улс орны эдийн засгийн амьдралыг бүхэлд нь дүрслэн харуулахад, нөгөө талаас эдийн засаг дахь сектор хоорондын болон гадаад эдийн засгийн харилцааг харуулахад чиглэгдсэн харилцан уялдаа бүхий үзүүлэлтийн систем юм. ҮТД нь ДНБ-ий 3 аргын бүрэлдэхүүн үзүүлэлтүүд, үндэсний нийт орлого, үндэсний эзэмшлийн орлого зэргийг харуулна. НАХ нь ДНБ-ий 3 аргын тооцоог баланслуулах, тэгш хэмтэй СХТ-ийг зохиоход шаардагдах мэдээллийн эх үүсвэр юм. НАХ нь дотоодын үйлдвэрлэл болон импортын нийлбэрээр нийт нөөцийг, мөн завсрын болон эцсийн хэрэглээ, хуримтлал, экспорт зэргээр бүтээгдэхүүний нийт ашиглалтыг харуулна. СХТ нь эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл буюу хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн хоорондын худалдан авалт, борлуулалтыг нэгдсэн байдлаар харуулах хүснэгт юм. Үндэсний тооцооны үзүүлэлтүүд болон танилцуулгын тархаах хуваарийг ЭНД -дарж харах боломжтой.

БүлэгХүснэгтийн нэрМэдээлэл шинэчилсэн хугацаа
Дотоодын нийт бүтээгдэхүүн ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, үйлдвэрлэлийн аргаар, салбараар 2024-02-23
Дотоодын нийт бүтээгдэхүүн ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САЛБАРЫН БҮТЭЦ, салбараар 2023-08-31
Дотоодын нийт бүтээгдэхүүн ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, эцсийн ашиглалтын аргаар (жилээр, улирлаар) 2024-02-19
Дотоодын нийт бүтээгдэхүүн ДНБ-Д ХУВИЙН ХЭВШЛИЙН НЭМЭГДЭЛ ӨРТГИЙН ЭЗЛЭХ ХУВЬ, салбараар 2023-12-14
Дотоодын нийт бүтээгдэхүүн ҮНДСЭН ХӨРӨНГИЙН НИЙТ ХУРИМТЛАЛ, салбараар, оны үнээр 2023-09-21
Дотоодын нийт бүтээгдэхүүн НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН 2024-03-07
ТХЗ, НХҮ болон Үндэсний тооцоо ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ, НОГООН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ БОЛОН ҮНДЭСНИЙ ТООЦОО 2023-10-23
Улирлын ДНБ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, үйлдвэрлэлийн аргаар, улирлаар, салбараар 2024-03-26
Улирлын ДНБ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, эцсийн ашиглалтын аргаар, улирлаар, өссөн дүнгээр 2024-02-19
Улирлын ДНБ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, үйлдвэрлэлийн аргаар, улирлаар, салбараар, өссөн дүнгээр 2024-02-19
Бүс нутгийн ДНБ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, бүс, аймаг, нийслэлээр 2023-12-14
Бүс нутгийн ДНБ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, бүс, аймаг, нийслэлээр, салбараар 2024-01-30
Бүс нутгийн ДНБ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САЛБАРЫН БҮТЭЦ, бүс, аймаг, нийслэлээр, салбараар 2024-01-30
Бүс нутгийн ДНБ ДНБ-Д ХУВИЙН ХЭВШЛИЙН НЭМЭГДЭЛ ӨРТГИЙН ЭЗЛЭХ ХУВЬ, бүс, аймаг, нийслэлээр 2023-12-14
Бүс нутгийн ДНБ НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, бүс, аймаг, нийслэлээр 2023-12-14
Үндэсний нийт орлого ҮНДЭСНИЙ НИЙТ ОРЛОГО 2024-02-19
Үндэсний нийт орлого НЭГ ХҮНД НОГДОХ ҮНДЭСНИЙ НИЙТ ОРЛОГО 2024-04-09
Үндэсний нийт орлого ҮНДЭСНИЙ НИЙТ ОРЛОГО, ҮНДЭСНИЙ НИЙТ ЭЗЭМШЛИЙН ОРЛОГО, улирлаар, оны үнээр 2024-02-19
Нөөц, ашиглалтын хүснэгт НӨӨЦИЙН ХҮСНЭГТ, үндсэн болон худалдан авагчийн үнээр (48x32) 2021-07-21
Нөөц, ашиглалтын хүснэгт АШИГЛАЛТЫН ХҮСНЭГТ, худалдан авагчийн үнээр (48x32) 2021-07-21
Салбар хоорондын тэнцэл САЛБАР ХООРОНДЫН ТЭНЦЭЛ, (20x20) 2022-02-24
Салбар хоорондын тэнцэл, импорттой САЛБАР ХООРОНДЫН ТЭНЦЭЛ (20x20), импортын өрсөлдөөнт төрлийн 2022-04-01