1 |
Тодорхойлолт |
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэг жилийн хугацаанд шинээр бий болгосон нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм. |
3 |
Тооцох аргачлал |
Нийт үйлдвэрлэлээс завсрын хэрэглээг хасаж нэмэгдэл өртгийн нийлбэр дүнгээр тооцохыг үйлдвэрлэлийн; эцсийн хэрэглээ, хөрөнгийн нийт хуримтлал, цэвэр экспортын (экспорт, импортын зөрүү) нийлбэрээр тооцохыг эцсийн ашиглалтын; ажиллагчдын цалин хөлс, үндсэн хөрөнгийн хэрэглээ, үйлдвэрлэл, импортын цэвэр татвар (үйлдвэрлэл, импортын татвар, татаасын зөрүү), үйл ажиллагааны цэвэр ашиг/холимог орлого зэрэг орлогын үзүүлэлтүүдийн нийлбэрээр тооцохыг орлогын арга гэж нэрлэнэ. |