3 |
Тооцох аргачлал |
ҮНО-ыг тооцохдоо ДНБ-ий гүйцэтгэл дээр гадаад эдийн засгаас орсон цэвэр анхдагч орлого буюу эдийн засгийн харьяатаас орсон орлогыг нэмж, харьяат бусын орлогыг хасаж тооцно. Гадаад эдийн засгаас орох орлогод эдийн засгийн харьяат, харьяат бусын хооронд хийгдэх хоёр төрлийн ажил гүйлгээ байх бөгөөд энэ нь харьяат бус ажиллагчдад төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, хөрөнгө оруулалтын орлого байна. Үндэсний нийт эзэмшлийн орлого нь ҮНО-оос “харьяат бус”-д төлөх урсгал шилжүүлгийг хасаад, гадаад эдийн засгаас “харьяат нэгж”-ийн авах холбогдох урсгал шилжүүлгийг нэмсэнтэй тэнцүү. |