ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, эцсийн ашиглалтын аргаар (жилээр, улирлаар)

 Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Статистик үзүүлэлт (1)

Бүрэлдэхүүн (4)

Хугацаа (Улирал)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл

Хэмжих нэгж: сая.төг

Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэг жилийн хугацаанд шинээр бий болгосон нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм. ДНБ-ийг үйлдвэрлэлийн, эцсийн ашиглалтын, орлогын гэсэн 3 аргаар тооцно. Үйлдвэрлэсэн үндэсний орлого (цэвэр бүтээгдэхүүн) нь зөвхөн материаллаг үйлдвэрлэлийн салбарыг хамарна.
2 Аргачлал, арга зүйн нэр
Дотоодын нийт бүтээгдэхүүн болон үндэсний нийт орлого тооцох аргачлал (ҮСХ-ны даргын 2013 оны 11-р сарын 26- ны өдрийн 01/134 тоот тушаал)
3 Тооцох аргачлал
Нийт үйлдвэрлэлээс завсрын хэрэглээг хасаж нэмэгдэл өртгийн нийлбэр дүнгээр тооцохыг үйлдвэрлэлийн; эцсийн хэрэглээ, хөрөнгийн нийт хуримтлал, цэвэр экспортын (экспорт, импортын зөрүү) нийлбэрээр тооцохыг эцсийн ашиглалтын; ажиллагчдын цалин хөлс, үндсэн хөрөнгийн хэрэглээ, үйлдвэрлэл, импортын цэвэр татвар (үйлдвэрлэл, импортын татвар, татаасын зөрүү), үйл ажиллагааны цэвэр ашиг/холимог орлого зэрэг орлогын үзүүлэлтүүдийн нийлбэрээр тооцохыг орлогын арга гэж нэрлэнэ. Үйлдвэрлэсэн үндэсний орлогыг нийгмийн нийт бүтээгдэхүүн, материалын зардлын зөрүүгээр тодорхойлно.
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Улирал, Жил
5 Хэмжих нэгж
сая төг
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2024-02-19
7 Эх сурвалж
ААНБ-ын ... оны үйл ажиллагааны мэдээ, тооллого, судалгаа, татвар ...
Тайлбар
Тайлбар: 2011-2014 оны цэвэр өсөлт, бууралт нь 2010 оны зэрэгцүүлэх үнээр үнэлсэн болно.
) 2010-2014 оны гүйцэтгэл нь 2010 оны гүйцэтгэлд суурилж байгуулсан нөөц ашиглалтын хүснэгтийн үр дүнгээр тодотгосон тооцоолол болно.
Ашиглах нөхцөл: CC BY 4.0