1 |
Тодорхойлолт |
Ашиглалтын хүснэгт нь салбаруудын бараа, үйлчилгээний хэрэглээ буюу завсрын хэрэглээ болон эцсийн ашиглалтын бүрэлдэхүүнийг (эцсийн хэрэглээ, хөрөнгийн нийт хуримтлал, экспорт) бүтээгдэхүүнээр харуулна. Түүнчлэн ашиглалтын хүснэгт нь ажиллагчдын цалин цөлс, үйлдвэрлэлийн цэвэр бусад татвар, үндсэн хөрөнгийн хэрэглээ, холимог ашиг/орлогыг салбаруудын нэмэгдэл өртгөөр харуулна. |
3 |
Тооцох аргачлал |
Ашиглалтын хүснэгтэд салбаруудын нэмэгдэл өртгийн бүрэлдэхүүн болох ажиллагчдын цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, үйлдвэрлэлийн бусад цэвэр татвар, үндсэн хөрөнгийн хэрэглээ болон үйл ажиллагааны цэвэр ашиг гэсэн үзүүлэлтүүд багтана. Ашиглалтын хүснэгтийн баганаар салбар тус бүрийн зардлын болон анхдагч орлогын бүтцийг, харин мөрөөр бүтээгдэхүүн болон хөдөлмөр, хөрөнгийн хэрэглээг харуулна. |
7 |
Эх сурвалж |
СХТ байгуулах тусгайлсан судалгаа, үйлдвэрлэгчийн үнийн индекс, хэрэглээний үнийн статистик, татварын мэдээлэл, бизнес регистр, ААН-ийн тооллого, бизнес статистик, ӨНЭЗС, засгийн газрын санхүүгийн статистик, мөнгөний статистик, ажиллах хүчний статистик, ХАОСТ, ХАА-н тооллого, гадаад худалдааны статистик, төлбөрийн тэнцэл, далд эдийн засгийн судалгаа |