1 |
Тодорхойлолт |
Жендэрийн хөгжлийн индекс нь хүний хөгжлийн үндсэн гурван хэмжигдэхүүн дэх эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн хоорондын тэгш бус байдлыг илэрхийлнэ. Үүнд: Эрүүл саруул байхыг тодорхойлох үзүүлэлтийг эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн төрөлтөөс тооцсон дундаж наслалтаар Боловсролын байдлыг тодорхойлох үзүүлэлтийг эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн сургуульд суралцах хугацаа болон 25, түүнээс дээш насны эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн сургуульд суралцсан хугацаагаар Эдийн засгийн баялгийг хүртэх чадварыг эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн хувьд цалин, орлогоор авч үзнэ. |
2 |
Аргачлал, арга зүйн нэр |
Хүний хөгжлийн индексийг тооцох аргачлал ( ҮСХ-ны даргын 2014 оны 7 сарын 02-ны өдрийн тушаал ) |
3 |
Тооцох аргачлал |
ЖХИ=(ХХИэм)/(ХХИэр) ХХИэм - эмэгтэйчүүдийн хувьд тооцсон хүний хөгжлийн индекс ХХИэр -эрэгтэйчүүдийн хувьд тооцсон хүний хөгжлийн индекс |
4 |
Үзүүлэлтийг тооцох давтамж |
Жил |
5 |
Хэмжих нэгж |
Бусад (бичих) |
6 |
Мэдээлэл шинэчилсэн хугацаа |
2024-06-26 |
7 |
Эх сурвалж |
ЭМЯ: Хүн амын төрөлт, нас баралт, өвчлөлийн жилийн мэдээ СЕХ: УИХ-ын сонгуулийн дүнгийн мэдээ ҮСХ: Хүн ам, орон сууцны тооллого, Ажиллах хүчний судалгаа, |