1 |
Тодорхойлолт |
Хур тунадас (тухайн хугацаанд газрын гадаргын тодорхой нэг хэсэгт орсон хур тунадасны нийт хэмжээ) нь шингэн болон хатуу хэлбэрээр орсон эсвэл хэт хөрөлтөөс шалтгаалан газрын гадарга, ургамал, бусад биет дээр агаараас буусан усны хэмжээ юм. Хур тунадас нь бороо, шиврээ бороо, цас, цастай бороо, мөндөр зэрэг хэлбэртэй байна. |
3 |
Тооцох аргачлал |
Хур тунадасны мэдээллийг цаг уурын станцын сүлжээгээр дамжуулан авна. Ус, цаг уурын байгууллага нь мэдээллийг боловсруулах, тэдгээрийн сар, жилийн дундаж хэмжээгээр тогтмол тооцоо хийнэ. “норголт” болон “салхи”-ны нөлөөллийг тусгайлан тооцож өдөр, сар, жилийн хур тунадасны хэмжээг тодорхойлно. Тухайн хугацааны хур тунадасны хэмжээг жилийн стандарт түвшинтэй харьцуулахдаа хувиар илэрхийлж хур тунадасны түвшин гарна. |