1 |
Тодорхойлолт |
Гэрлэсэн/ хамтран амьдрагчтай 15-49 насны эмэгтэйн жирэмслэлтээ хязгаарлахтай холбоотой ЖСАХ-ийн хангагдсан хэрэгцээ нь тухайн эмэгтэй (эсвэл түүний хамтрагч нь) жирэмслэхээс сэргийлэг ямар нэг арга хэрэглэж байгаа, дахин хүүхэд төрүүлэхийг хүсээгүй, хамтрагч нь эрэгтэйн үрийн сувгаа боолгох/ эмэгтэй умайн гуурсан хоолойгоо боолгох арга хэрэглэж байгаа, эсвэл өөрсдийгөө үргүй болсон гэж мэдэгдсэн эмэгтэйн хувиар тодорхойлогдоно. Төрөлт хоорондын зайгаа зохицуулахтай холбоотой ЖСАХ-ийн хангагдсан хэрэгцээ гэдэгт тухайн эмэгтэй (эсвэл хамтрагч нь) жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэж байгаа, дахин хүүхэд төрүүлэхийг хүсэж байгаа эсвэл дахиад хүүхэдтэй болох эсэхээ шийдээгүй байгаа эмэгтэйн хувиар тодорхойлогдоно. Эдгээр хоёр ЖСАХ-ийн хангагдсан хэрэгцээг нэмэх замаар ЖСАХ-ийн нийт хангагдсан хэрэгцээг тооцно. |