БҮХ ТӨРЛИЙН ТЭЭВРИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ, улсын дүн, жилээр

 Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Үзүүлэлт (2)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл


Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Тээврийн салбарыг авто, төмөр зам, агаар, усан замын үндсэн 4 төрлийн тээврийн дэд салбарт хувааж үзнэ. Бүх төрлийн тээврийн үзүүлэлтийг тээсэн ачаа, ачаа эргэлт, зорчигч, зорчигч эргэлт, шилжүүлсэн тонн километр, тээвэрлэлтээс олсон орлогын дүнг ангилал тус бүрээр нь тооцсон.
2 Аргачлал, арга зүйн нэр
Тээврийн статистикийн аргачлал ( YСХ-ын даргын тушаал 2008 он )
3 Тооцох аргачлал
1. Тээсэн ачаа. Тодорхой хугацаанд, тодорхой зайд тээвэрлэсэн нийт ачааг илэрхийлнэ. Тээсэн ачаа нь дотроо олон төрлийн байдгаас салбаруудын онцлогоос шалтгаалан ачааг шинж чанараар нь тодорхой бүлэг, ангилалд хуваадаг. Тээсэн бүх төрлийн ачааг тус бүр хэмжих нэгжийг нь харгалзахгүйгээр тонноор илэрхийлнэ. 2. Ачаа эргэлт. Нэг тонн ачааг нэг км-ээс дээш зайд тээвэрлэсэн тээврийг хэмждэг нэгж юм. Ачаа эргэлт болон тээвэрлэсэн ачааны хэмжээг тээврийн төрөл тус бүр дээр ачааны төрлөөр тооцно. Ачаа эргэлтийг тн.км-ээр илэрхийлнэ. 3. Тээсэн зорчигч. Тодорхой хугацаанд тодорхой зайд тээвэрлэсэн нийт зорчигчдын тоог хэлнэ. 4. Зорчигч эргэлт. Нэг зорчигчийг нэг км-ээс дээш зайд тээвэрлэсэн тээврийг хэмждэг нэгж юм. Зорчигч эргэлтийг хүн.км-ээр илэрхийлнэ. 5. Шилжүүлсэн тн.км. Тээврээр гүйцэтгэсэн олон төрөл, хэлбэрийн ажил, үйлчилгээг тусгай коэффициентуудыг ашиглан нэг нэгжид буюу тонн километрт шилжүүлсэн үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь тээврийн төрөл тус бүрт харилцан адилгүй тооцогддог. 6. Тээврийн орлого. Тээврийн үйлчилгээ үзүүлсэний төлбөр болгож авч байгаа өртгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл тээврийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн буюу ачаа, зорчигч тээвэрлэлт түүнтэй холбогдсон үйл ажиллагаанаас орсон орлого юм. Үүнийг тухайн оны үнээр тооцно.
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Сар, Улирал
5 Хэмжих нэгж
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2024-05-09
7 Эх сурвалж
Үндэсний Статистикийн Хорооны тээврийн салбарын улирлын мэдээ
Тайлбар
Ашиглах нөхцөл: CC BY 4.0