1 |
Тодорхойлолт |
Худгийг дараах байдлаан авч үзнэ. Үүнд: Өрөмдмөл худаг, (гүний)-Газрын гүний усыг авч ашиглах зорилгоор өрөмдөж, ханыг бэхэлж байгуулсан, босоо цооногийн уст үед байрлуулсан, ус дамжуулах хоолойтой инженерийн байгууламжийг хэлнэ.Богино Яндант худаг- Газрын гүний усыг авч ашиглах зорилгоор том голчоор өрмдөж ханыг нь 1м голч урттай бетон цагиргийг давхарлан 3м гүнд суулгасан, түүнээс доош 30м хүртэл гүнд бага голчтой цооног өрөмдөж төхөөрөмжилсөн өрөмдөл худгийн зохион байгуулалттай ижил инженерийн байгууламжийг хэлнэ.Энгийн худаг /гар худаг/-Хөрс, геологийн тогтолцоог ажиглаж судалсны үндсэн дээр хөрсний өнгөн хэсэгт ус байх магадлал бүхий газарт 8м хүртэл гүн ухаж гаргасан цооногийн ханыг мод, чулуу зэрэг материалаар хашиж бэхэлсэн худгийг хэлнэ.Усан сан гэж улс, орон нутгийн хүчээр баригдсан 4 ба түүнээс дээш куб м багтаамжтай мал услах талбай, онгоцтой усалгааны цэгийг хэлнэ. |