8.8.1 Ажлын байр дахь хүнд болон хөнгөн осол гэмтлийн давтамжийн хувь, хүйсээр

 Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Статистик үзүүлэлт (1)

Ангилал (3)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл

Хэмжих нэгж: хувь

Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Энэ үзүүлэлт тайлант хугацаанд 100,000 ажиллагчдад ногдох хөнгөн ба хүнд хэлбэрийн үйлдвэрлэлийн гэмтлийн талаарх мэдээллийг харуулна. Үйлдвэрлэлийн осол гэж иргэн, ажиллагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ. Үйлдвэрлэлийн гэмтэл гэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалж иргэн, ажиллагч өвчлөх, нас барахыг хэлнэ. Энэ нь мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс ялгаатай. Үхэлд хүргэсэн үйлдвэрлэлийн гэмтэл гэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалан иргэн, ажиллагч осол гарсан өдрөөс хойш нэг жилийн дотор нас барахыг хэлнэ.
2 Аргачлал, арга зүйн нэр
Бусад
3 Тооцох аргачлал
Тайлант хугацааны нийт үйлдвэрлэлийн гэмтлийн тоог тайлант хугацааны нийт ажиллагчдын тоонд хувааж, 100’000-гаар үржүүлэн тооцно. Энэ тооцооллыг үхэлд хүргэсэн үйлдвэрлэлийн гэмтэл болон үйлдвэрлэлийн бусад /үхэлд хүргээгүй/ гэмтэл тус бүрээр тооцно. 100,000 ажиллагчид ногдох үхэлд хүргэсэн гэмтлийн түвшинг дараах байдлаар тооцно. Үхэлд хүргэсэн үйлдвэрлэлийн гэмтлийн тохиолдлын түвшин= Тайлант жилийн үхэлд хүргэсэн гэмтлийн тоо / Тайлант жилийн ажиллагчдын тоо * 100% Үйлдвэрлэлийн гэмтлийн тохиолдлын тоо= Үйлдвэрлэлийн гэмтлийн тоо / Ажиллагчдын тоо * 100% Үүнтэй адилаар, үхэлд хүргээгүй гэмтлийн түвшинг дараах байдлаар тооцно. Үхэлд хүргээгүй үйлдвэрлэлийн гэмтлийн тохиолдлын түвшин = Тайлант жилийн үхэлд хүргээгүй гэмтлийн тоо / Тайлант жилийн ажиллагчдын тоо * 100%
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Жил
5 Хэмжих нэгж
%
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2025-06-02
7 Эх сурвалж
Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Тайлбар
Тайлбар: Зөвхөн тохиолдлын тоог тооцох боломжтой, одоо гарч байгаа мэдээллээс давтамжийн хувийг тооцох боломжгүй.
Ашиглах нөхцөл: CC BY 4.0