1 |
Тодорхойлолт |
Хөдөлмөр эрхлээгүй болон боловсрол, сургалтад хамрагдаагүй байгаа залуучууд гэж тухайн хугацаанд хөдөлмөр эрхлээгүй, албан боловсрол эзэмших сургуульд суралцаагүй, бүх шатны сургалтад хамрагдаагүй байгаа 15-24 насны ажилгүй болон ажиллах хүчнээс гадуурх залуучуудыг ойлгоно. |
2 |
Аргачлал, арга зүйн нэр |
Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал ( ҮСХ-ны дарга, НХХ-ийн сайдын 2009 оны 6 дугаар сарын 16, 19-ний өдрийн 01/68/94 тоот тушаал ) |
3 |
Тооцох аргачлал |
Хөдөлмөр эрхлээгүй болон боловсрол, сургалтад хамрагдаагүй байгаа залуучууд: Тухайн хугацаанд боловсрол, сургалтад хамрагдаагүй байгаа 15-24 насны ажилгүй хүн болон ажиллах хүчнээс гадуурх залуучуудын тооны нийлбэрээр тооцно.
Хөдөлмөр эрхлээгүй болон боловсрол, сургалтад хамрагдаагүй байгаа залуучууд = (Ажилгүй залуучууд + Ажиллах хүчнээс гадуурх залуучууд) – (Боловсрол, сургалтад хамрагдаж байгаа ажилгүй залуучууд + Боловсрол, сургалтад хамрагдаж байгаа ажиллах хүчнээс гадуурх залуучууд) |