1 |
Тодорхойлолт |
Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно.
Хурц хордлого гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг ойлгоно.
Осолдогч гэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ажилтан, иргэнийг ойлгоно. |
3 |
Тооцох аргачлал |
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн нэг ажилтан, иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нэг тохиолдол гэж үзнэ. Хэрвээ нэг осол, хордлогод нэгээс дээш тооны хүн өртсөн бол осолдогч тус бүрээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол гэж тооцно.
Бүлэг осол, хурц хордлого: гэж нэг үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 2, түүнээс дээш тооны ажилтан, иргэн өртөхийг ойлгоно. |