ОЛОН ҮЗҮҮЛЭЛТИЙН БҮЛГИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЭМЭХ 2020-2021


Үндэсний статистикийн хороо болон НҮБ-ийн Хүүхдийн Сан хамтран “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаанэмэх 2020-2021 (ОҮБТС+)”-ийг хийж гүйцэтгэж байна. ОҮБТС+ нь улс орнуудад зайлшгүй зайлшгүй шаардлагатай үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий мэдээллийг цаг тухайд нь цуглуулах, мэдээлэх зорилготой компьютерийн тусламжтай утсаар судалгаа авах НҮБ-ын Хүүхдийн Сангийн ОҮБТС-ны хөтөлбөрийн шинэ санаачилга юм.

Судалгааны зорилго нь хүүхэд, гэр бүл, өрхийн нөхцөл байдлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйг ашиглан тогтмол мэдээлэлтэй болоход оршино. Онцгой байдлын үед хүүхэд, өрхийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буй талаар мэдээлэлтэй байж, түүнийг ойлгох нь цаг үеэ олсон, холбогдох арга хэмжээ, бодлого шийдвэрийг гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Судалгааны үе шат бүрт өрхийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, КОВИД-19 цар тахлын үе дэх бэрхшээлүүдийг тодруулсан.
1-р шат: 2020 оны 9 сарын 18-аас 10 сарын 25-ны хооронд явагдсан нэгдүгээр шатанд КОВИД-19 цар тахлын үе дэх 2-17 насны хүүхдүүдийн зайн сургалтын талаар.
2-р шат: 2020 оны 12 сарын 1-ээс 12 сарын 14-ны хооронд явагдсан хоёрдугаар шатанд хүнсний аюулгүй байдал болон хүүхдийн хоол тэжээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлллийг цуглуулсан.
3-р шат: 2021 оны 2 сарын 15-аас 3 сарын 1-ний хооронд явагдсан. Энэ шатанд хүүхэд хамгаалал, хүүхдийн зайн сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлллийг цуглуулсан.
4-р шат: 2021 оны 4 сарын 13-аас 4 сарын 24-ний хооронд явагдсан. Энэ шатанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, 0-4 насны хүүхдийн сайн сайхан байдал, эрүүл мэндийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлллийг цуглуулсан.
5-р шат: 2021 оны 7 сарын 1-ээс 22-ны хооронд явагдсан. Энэ шатанд өсвөр насныхны эрүүл мэнд, сайн сайхан байдал, уур амьсгалын өөрчлөлт, амьдралын сэтгэл ханамжийн талаарх мэдээллийг цуглуулсан.
6-р шат: 2021 оны 9 сарын 28-аас 10 сарын 14-ний хооронд мэдээллийг цуглуулсан. Энэ шатанд КОВИД-19 цар тахлын үе дэх 2-17 насны хүүхдүүдийн зайн сургалтын талаар мэдээллийг цуглуулсан.
7-р шат: 2021 оны 12 сарын 1-ээс 19-ний хооронд мэдээллийг цуглуулсан. Энэ шатанд КОВИД-19 цар тахлын үе дэх 5-19 насны хүүхдүүдийн видео / компьютер тоглоомын талаар мэдээллийг цуглуулсан.

Хот, хөдөө нь түүврийн гол домэйн бөгөөд нийт 2,200 өрхийг түүвэрлэсэн. Түүврийг 4 бүс тус бүрээс 400 өрх, Улаанбаатар хотоос 600 өрх байхаар хуваарилагдсан. Панел дата үүсгэхийн тулд судалгааны үе шатуудад ижил өрхийг судалгаанд хамруулсан.