Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Аймаг (3)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл


Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Жендэрийн тэгш бус байдлын индекс нь хүйсийн тэгш бус байдлаас шалтгаалах хүний хөгжлийн гурван хэмжүүр болох нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсролын байдал болон шийдвэр гаргах эрх мэдэл, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоогоор хэмжигдэх нийлмэл индекс юм. Үүнд:  Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзүүлэлтийг эхийн эндэгдлийн түвшин, өсвөр насны охидын төрөлтийн түвшнээр;  Боловсролын түвшин, шийдвэр гаргах эрх мэдлийн үзүүлэлтийг 25, түүнээс дээш насны хүн амд дундаас дээш боловсрол эзэмшсэн эмэгтэй, эрэгтэй хүн амын хувийн жингээр, үндэсний парламент дах эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жингээр;  Хөдөлмөрийн зах зээлийн оролцооны үзүүлэлтийг ажиллах хүчний оролцооны түвшин, хүйсээр тооцож авч үзнэ.
2 Аргачлал, арга зүйн нэр
Хүний хөгжлийн индексийг тооцох аргачлал ( ҮСХ-ны даргын 2014 оны 7 сарын 02-ны өдрийн тушаал )
3 Тооцох аргачлал
ЖТБИ = 1 - Гар(Ж/эм/,Ж/эр/) / Ж/эм,эр/, Гар(Ж/эм/,Ж/эр/) - Гармоник дунджаар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувьд тооцсон тэгш тархалтын жендэрийн индекс, Ж /эм,эр/ - Үзүүлэлт тус бүрийн арифметик дунджуудын геометр дунджаар тооцсон индекс
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Жил
5 Хэмжих нэгж
Бусад (бичих)
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2023-08-09
7 Эх сурвалж
ЭМЯ: Хүн амын төрөлт, нас баралт, өвчлөлийн жилийн мэдээ Сонгуулийн ЕХ: УИХ-ын сонгуулийн дүнгийн мэдээ ҮСХ: Хүн ам, орон сууцны тооллого, Ажиллах хүчний судалгаа,
Тайлбар
Тайлбар: Жендэрийн тэгш бус байдлын индекс (ЖТББИ)-ийг шинэчилсэн аргачлалын дагуу 2011 оноос эхлэн тооцсон.
Ашиглах нөхцөл: CC BY 4.0