ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, санхүүжилтийн эх үүсвэр, технологийн бүтцээр

 Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Санхүүжилтийн эх үүсвэрээр (2)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл

Хэмжих нэгж: сая.төг

Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Хөрөнгө оруулалт-Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуримтлалыг шинээр бий болгох, түүний техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэн өргөтгөх, сайжруулахад зориулж, тайлант жилд зарцуулсан хөрөнгө, хайгуулын ажлын зардал байна. Хөрөнгө оруулалт нь гадаад, дотоод санхүүжилтийн эх үүсвэрээр бүрэлдэж байна.
2 Аргачлал, арга зүйн нэр
3 Тооцох аргачлал
Хөрөнгө оруулалтыг эх үүсвэрээр нь дотоод, гадаад эх үүсвэрээр тооцдог ба дотоод эх үүсвэрээр тооцохдоо улсын төсөв, бусад дотоод эх үүсвэрүүдийн нийлбэрээр, гадаад эх үүсвэрийг зээл, буцалтгүй тусламж, шууд хөрөнгө оруулалтын нийлбэрээр тооцно. Хөрөнгө оруулалтын мэдээг жилд нэг удаа барилга угсралтын ажил, машин, тоног төхөөрөмж, бусад зардал (зураг төсөв, хайгуулын ажил)-ын ангиллаар гаргаж байна. Барилга угсралтын ажилд барилга байшин барих болон зам, гүүр, далан зэрэг инженерийн байгууламжийг барих хэлбэрээр үндсэн хөрөнгийг бий болгох, шинэчлэх, засварлах, өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагааг хамруулна. Машин, тоног төхөөрөмжид бүх төрлийн тээврийн хэрэгсэл, механик тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийг хамруулна.
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
7 хоног, Жил
5 Хэмжих нэгж
сая төг
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2025-04-15
7 Эх сурвалж
Монгол банк, Үндэсний Статистикийн Хороо
Тайлбар
Ашиглах нөхцөл: CC BY 4.0