8.7.1 Хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдийн тухайн насны хүүхдэд эзлэх хувь, хүйсээр, насны бүлг

 Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Статистик үзүүлэлт (1)

Ангилал (3)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл

Хэмжих нэгж: хувь

Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт гэж дараах бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхэлсэн 18 нас хүрээгүй хүүхдийн үйл ажиллагаа юм (заалт 12, 15, ХСОУ-ын 18 бага хурлын II тогтоолын шинэчилсэн төсөл). Үүнд: а. ажил эрхэлж буй хүүхэд (тодорхойлолт 22) болон хөнгөн ажил хийж болохуйц наснаас доош нас (5-12 нас)-ны хүүхдийн эрхэлж буй үйл ажиллагаа; б. ҮТС-ын үйлдвэрлэлийн хүрээнд хөнгөн ажлыг тогтмол эрхэлж байгаа 13-17 насны хүүхдийн үйл ажиллагаа; в. тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд (тодорхойлолт 26) болон өрхөд цалин хөлсгүйгээр ажиллаж буй аюултай үйлчилгээг багтаасан аюултай ажил (тодорхойлолт 27) эрхэлж байгаа буй хүүхдийн үйл ажиллагаа орно.
2 Аргачлал, арга зүйн нэр
Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал ( ҮСХ-ны дарга, НХХ-ийн сайдын 2009 оны 6 дугаар сарын 16, 19-ний өдрийн 01/68/94 тоот тушаал )
3 Тооцох аргачлал
Хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдийн эзлэх хувь /8.7.1/: 5-17 насны хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоог нийт 5-17 насны хүүхдийн тоонд харьцуулж тооцно. Хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдийн эзлэх хувь = Хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдийн тоо / нийт 5-17 насны хүүхдийн тоо * 100%
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Бусад (бичих)
5 Хэмжих нэгж
%
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2024-06-10
7 Эх сурвалж
Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа
Тайлбар
Ашиглах нөхцөл: CC BY 4.0