Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Ангилал (3)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл

Хэмжих нэгж: хувь

Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Энэ үзүүлэлтээр цалин хөлстэй ажиллагчдын нэг цагийн дундаж цалингийн мэдээллийг ажил, мэргэжлийн ангилал, хүйсээр гаргана. Цалин хөлс гэдэгт бэлэн болон бэлэн бус хэлбэрээр, тогтсон хугацаанд ажилласан цагаар эсвэл хийснээр тооцон олгосон төлбөр, мөн ээлжийн амралт, цалинтай чөлөө, баяр ёслолын өдрүүд зэрэг ажиллаагүй хугацаанд олгож байгаа нийт төлбөрийг хамруулан ойлгоно.
2 Аргачлал, арга зүйн нэр
Бусад
3 Тооцох аргачлал
Хүйсээр ангилсан цагийн дундаж цалингийн мэдээллийг цалин хөлс дэх жендэрийн зөрүүтэй байдлыг тооцоход ашиглана. Цалин хөлс дэх жендэрийн зөрүүтэй байдлыг тооцоход эрэгтэй болон эмэгтэй ажиллагчдын цагийн дундаж цалин хөлсний зөрүүг эрэгтэй ажиллагчдын цагийн дундаж цалинд харьцуулна. Цалин хөлс дэх жендэрийн зөрүүтэй байдал = (Цагийн дундаж цалин хөлс_эрэгтэй - Цагийн дундаж цалин хөлс_эмэгтэй) / Цагийн дундаж цалин хөлс_эрэгтэй * 100
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Жил
5 Хэмжих нэгж
%
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2024-08-26
7 Эх сурвалж
Ажиллах хүчний судалгаа
Тайлбар
Тайлбар: Ингэхдээ тухайн (i) ажил мэргэжлээрх цалин хөлстэй ажиллагчдын нийт цалин хөлсний дүнг тэдгээр ажиллагчдын нийт ажилласан цагийн дүнд хувааж тооцсон болно.
Ашиглах нөхцөл: CC BY 4.0