5.5.2 Удирдах албан тушаалд ажиллагчдад эмэгтэйчүүдийн эзлэх хувь

 Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Ангилал (3)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл

Хэмжих нэгж: хувь

Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Энэ үзүүлэлт нь нийт ажиллагчдад удирдах албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хувийг харуулна. Үзүүлэлтийг тооцохдоо нийт удирдах ажилтнуудад эзлэх эмэгтэйчүүдийн хувь, ахлах болон дунд шатны удирдах ажилтнуудад эзлэх эмэгтэйчүүдийн хувь гэсэн 2 үзүүлэлтийг хамтад нь тооцно. Удирдах албан тушаалд ажиллагчдыг Үндэсний Ажил, мэргэжлийн Ангилал, Тодорхойлолт (ҮАМАТ-08) -оор ангилж гаргах бөгөөд энэ нь тухайн ажилтны гүйцэтгэж байгаа ажил, үүргээс хамааруулан тодорхой бүлгүүдэд хуваасан ангилал юм. Үзүүлэлтийг тооцохдоо ахлах болон дунд шатны удирдлага, мөн нийт удирдлага гэж ангилан авч үзнэ.
2 Аргачлал, арга зүйн нэр
3 Тооцох аргачлал
Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт -08 (ҮАМАТ08)-ын дэд бүлэг 11 “Хууль тогтоогч, удирдах албан тушаалтан, гүйцэтгэх захирал”, дэд бүлэг 12 “Захиргааны, арилжааны менежер” болон дэд бүлэг 13 “Үйлдвэрлэл, төрөлжсөн үйлчилгээний менежер” гэсэн ангиллын дагуу нийт дээд болон дунд шатны удирдах түвшний хөдөлмөр эрхэлж буй ажиллагчдад уг түвшний хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувиар илэрхийлнэ. Ахлах болон дунд шатны удирдлагад ажиллаж буй эмэгтэйчүүдийн хувийг тооцохдоо ҮАМАТ-08 ангиллыг ашиглан дараах томьёогоор тооцно. Ахлах болон дунд шатны удирдах ажилтнуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувь = (1 дэд бүлэгт ажиллаж буй эмэгтэйчүүд - 14 дэд бүлэгт ажиллаж буй эмэгтэйчүүд)) / ((1 бүлэгт ажиллаж буй нийт ажиллагчид-14 дэд бүлэгт ажиллаж буй нийт ажиллагчид)) × 100 буюу Ахлах болон дунд шатны удирдах ажилтнуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувь = (дэд бүлэг 11+12+13 ажиллаж буй эмэгтэйчүүд )/(дэд бүлэг 11+12+13 ажиллаж буй нийт ажиллагчид ) ×100 Удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн хувийг тооцохдоо ҮАМАТ-08 ангиллыг ашиглан дараах томьёогоор тооцно. Удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь= =(1-р дэд бүлэгт ажиллаж буй нийт эмэгтэй ажиллагчдын тоо)/(1-р дэд бүлэгт ажиллаж буй нийт ажиллагчдын тоо)*100
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Жил
5 Хэмжих нэгж
%
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2024-06-10
7 Эх сурвалж
Ажиллах хүчний судалгаа
Тайлбар
Тайлбар: ҮСХ нь 2010 он хүртэл ISCO-88- мөрдөж байсан бөгөөд 2011 оноос эхлэн ISCO-08-г мөрдөж байгаа. Энэхүү тооцоонд 2010 он хүртэл ISCO-88-ын 13 категорийг ашигласан.
Ашиглах нөхцөл: CC BY 4.0