Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Статистик үзүүлэлт (1)

Аймаг (3)

Хүйс (2)

Насны бүлэг (2)

Хугацаа (Улирал)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл


Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Хөдөлмөрийн дутуу ашиглалт гэж хөдөлмөрийн нийлүүлэлт болон эрэлтийн зөрүү буюу хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ хангагдахгүй байхыг ойлгоно (заалт 40, 42 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол). Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг дараах үзүүлэлтээр хэмжинэ. Үүнд: 1. Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч гэж тухайн хугацаанд хөдөлмөр эрхэлж буй ажиллагчийн бүх ажлынх нь ажлын цаг нь үндэсний хууль тогтоомжид заасан босго цагаас бага бөгөөд өөр ажил хийх хүсэлтэй, нэмэлт цагаар ажиллахад бэлэн байгаа хүнийг ойлгоно. Босго цаг гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 7 хоногийн ажлын 40 цагаар авч үзнэ (заалт 43 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол). 2. Ажилгүй хүн гэж сүүлийн 7 хоногт хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэх зорилгоор ажил хайж байгаа болон ажил хийхэд бэлэн байгаа хөдөлмөрийн насны хүн юм (заалт 47 ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол). а. хөдөлмөр эрхлээгүй гэж тухайн хугацаанд буюу сүүлийн 7 хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн ажил хийгээгүй, ажиллагч гэдэг тодорхойлолтод хамаарахгүй байхыг; б. ажил хийхэд бэлэн гэж тухайн хугацаанд буюу сүүлийн 7 хоногт эсвэл тухайн хугацаанаас хойш ирэх хоёр долоо хоногт ажил хийж эхлэхэд бэлэн байхыг; в. ажил хайж байгаа гэж сүүлийн дөрвөн долоо хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн хэлбэрээр ажил хайсан эсвэл хувийн бизнес эхлүүлэх оролдлого хийсэн хүн юм. Ажил хайх гэдгийг ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагад бүртгүүлэх, ажлын байрны талаар мэдээлэл авч ажил олгогчтой холбогдсон, ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих гэх мэт ажил олох оролдлого идэвхтэй хийхийг ойлгоно. Харин ажлын байрны талаар мэдээлэл авсан ч ажил олгогчид хандаагүй бол идэвхтэй оролдлого хийсэн гэж үзэхгүй. 3. Боломжит ажиллах хүч гэж цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхлэхийг сонирхож байгаа боловч тодорхой нөхцөл байдлын улмаас ажил хайх оролдлого нь хязгаарлагдсан эсвэл шууд ажил хийх боломжгүй байгаа, тухайн хугацаанд хөдөлмөр эрхлээгүй хүн юм (заалт 40с, 51, ХСОУ-ын 19-р бага хурлын тогтоол). Боломжит ажиллах хүчинд дараах хүмүүсийг хамааруулна. Үүнд: а. Ажил хийхэд бэлэн биш байгаа ажил хайгч буюу ажил хайх оролдлого хийж байсан ч тухайн хугацаанд ажил хийхэд бэлэн биш, боломжгүй байгаа хүн; б. Ажил хайгаагүй ч ажил хийх боломжтой хүн буюу ажил хайх оролдлого хийгээгүй ч ажил хийх хүсэлтэй, ажил хийхэд бэлэн байгаа хүн.
2 Аргачлал, арга зүйн нэр
Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал ( ҮСХ-ны дарга, ХНХ-ын сайдын 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн A-09/A-08 тоот тушаал)
3 Тооцох аргачлал
Хөдөлмөрийн дутуу ашиглалт = Ажилгүй хүн + Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч + Боломжит ажиллах хүч
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Улирал, Жил
5 Хэмжих нэгж
хүн
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2024-11-26
7 Эх сурвалж
Ажиллах хүчний судалгаа
Тайлбар
Тайлбар: Түүвэр судалгааны үр дүнг улс, аймаг, нийслэлийн түвшинд насны бүлэг, хүйс гэх мэт дэд ангиллаар тооцоход цөөн тооны зөрүү гардаг. Түүврийн жингийн тооцооллын арга зүйг 2024 онд шинэчилсэнтэй холбоотойгоор 2019-2023 оны улирал, жилийн тоо мэдээлэлд өөрчлөлт орсон. Дэлгэрэнгүй тайлбарыг дараах линкээр орж үзнэ үү. Линк: https://downloads.1212.mn/qGR9c0_0GhHHSGY815Zx_2PC_vQmctwjxGch_frc.pdf
Ашиглах нөхцөл: CC BY 4.0