1 |
Тодорхойлолт |
Жижиглэн худалдсан хүнсний барааны 16 нэр төрөл байсан. Мах, махан бүтээгдэхүүн, загасны зүйл, гурил, гурилан бүтээгдэхүүн, будааны зүйл, сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос, чихэр, сахар, жимс, цай, кофе, хүнсний ногоо, өөх тос, өндөг, жимсний ба рашаан ус, архи дарсны зүйл, давс гэх нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байжээ. |
3 |
Тооцох аргачлал |
Жижиглэн худалдаалах бараа гүйлгээг 1950 оноос эхлэн жижиглэн худалдаалах бараа гүйлгээг барааны бүлэг, бараа үйлдвэрлэлтийн гарлаар нь ангилан мэдээлж байв. аудалдааны салбарын бүртгэл мэдээг хөдөө аж ахуйн нэгдлийн худалдаанд 1960 оноос эхлэн хамааруулж хүрээг нь өргөжүүлсэн аж. Жижиглэн худалдсан бараа гүйлгээний бүтэц нь хүнсний ба хүнсний биш бараа бүтээгдэхүүн гэж тодорхойлогддог байсан.
Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын хооронд худалдааны хэлэлцээрийг 1923 онд байгуулсан. Энэ үеэс эхлэн монголын худалдаанд бүртгэл данс хөтлөгдөж, мэдээ тайлан гаргах болсон байна. Худалдааны бүртгэлийн үндсэн үзүүлэлтүүд нь 1930-аад он хүртэл хүн амд худалдсан бараа, хоршооны гишүүдийн тоо, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, цэг, салбарын тоо, бэлтгэлийн зүйлийн тоо хэмжээ, хувийн худалдаачдын тоо, тэднээс улсад төлсөн албан татвар, экспорт, импортын нийт хэмжээ зэрэг цөөн тооны үзүүлэлтийг нягтлан бодох бүртгэлийн тайлан балансад тусган нэгтгэдэг байжээ. |