1 |
Тодорхойлолт |
Жижиглэнгийн бараа гүйлгээнд жижиглэнгийн газар, нийтийн хоолны газраас хүн амд худалдсан бараа, бөөний баазын шууд харьяа дэлгүүр, мухлагаас хүн амд худалдаалсан бараа, ахуйн үйлчилгээний газрын орлого, эмнэлэг, цэцэрлэг, ясли, сургууль, амралтын газруудад худалдсан хүнсний бараа, албан газар, байгууллагын аж ахуйн өдөр тутмын хэрэгцээнд худалдсан хүнсний биш бараа, хөдөө аж ахуйн нэгдлийн жижиглэн худалдсан бараа орно. |
3 |
Тооцох аргачлал |
Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын хооронд худалдааны хэлэлцээрийг 1923 онд байгуулсан. Энэ үеэс эхлэн монголын худалдаанд бүртгэл данс хөтлөгдөж, мэдээ тайлан гаргах болсон байна. Худалдааны бүртгэлийн үндсэн үзүүлэлтүүд нь 1930-аад он хүртэл хүн амд худалдсан бараа, хоршооны гишүүдийн тоо, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, цэг, салбарын тоо, бэлтгэлийн зүйлийн тоо хэмжээ, хувийн худалдаачдын тоо, тэднээс улсад төлсөн албан татвар, экспорт, импортын нийт хэмжээ зэрэг цөөн тооны үзүүлэлтийг нягтлан бодох бүртгэлийн тайлан балансад тусган нэгтгэдэг байжээ. |