Үйлдвэрлэгчийн үнэ

Үнийн индекс тодорхой цаг хугацаанд үнийн түвшний өөрчлөлтийг илэрхийлдэг гэдэг бол үйлдвэрлэгчийн үнийн индекс (ҮҮИ) нь тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн болон худалдсан бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг юм. Үйлдвэрлэгчийн үнийн индексийг тооцсоноор инфляцийг урьдчилан таамаглах, ДНБ-ийг зэрэгцүүлэх үнэд шилжүүлэх, Засгийн газар болон бизнесийн байгууллагууд бизнесийн дүн шинжилгээ хийхэд болон төрөл бүрийн индексжүүлэлтэд ашиглана. Үйлдвэрлэгчийн үнийн индексийг тооцоход тухайн бараа, үйлчилгээний жинг тодорхойлсон, тоо хэмжээ, үнэ болон өртгийн мэдээлэл, эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал (ISIC), бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн ангилал (CPC)-ыг ашиглана. Үнийн индексийн тооцооны ажлын чанар нь бизнес регистрийн сан, судалгаанд хамрагдах салбаруудын мэдээллийн чанар, бүтээгдэхүүний нэр төрөл, үнийн үнэн зөв, бодит байдлаас шууд хамаарна.

БүлэгХүснэгтийн нэрМэдээлэл шинэчилсэн хугацаа
Аж үйлдвэр АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНИЙН ИНДЕКС, 2015=100, дэд салбараар, сараар 2024-12-12
Худалдаа ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНИЙН ИНДЕКС, 2015=100, өмнөх улиралтай, 2016-2023 он 2024-01-09
Худалдаа ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНИЙН ИНДЕКС, 2015=100, өмнөх оны мөн үетэй, 2016-2023 он 2024-01-09
Худалдаа ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНИЙН ИНДЕКС, 2015=100, өмнөх оны эцэстэй, 2016-2023 он 2024-01-09
Тээвэр ТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНИЙН ИНДЕКС, 2015=100, дэд салбараар, сараар 2024-12-08
Зочид буудал ЗОЧИД БУУДЛЫН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНИЙН ИНДЕКС, 2015=100, аймаг, нийслэлээр,сараар 2024-12-12
Нийтийн хоол НИЙТИЙН ХООЛНЫ САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНИЙН ИНДЕКС, 2015=100, аймаг, нийслэлээр,сараар 2024-12-10
Мэдээлэл, холбоо МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНИЙН ИНДЕКС, 2015=100, дэд салбараар, сараар 2024-12-08