Үнийн индекс тодорхой цаг хугацаанд үнийн түвшний өөрчлөлтийг илэрхийлдэг гэдэг бол үйлдвэрлэгчийн үнийн индекс (ҮҮИ) нь тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн болон худалдсан бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг юм.
Үйлдвэрлэгчийн үнийн индексийг тооцсоноор инфляцийг урьдчилан таамаглах, ДНБ-ийг зэрэгцүүлэх үнэд шилжүүлэх, Засгийн газар болон бизнесийн байгууллагууд бизнесийн дүн шинжилгээ хийхэд болон төрөл бүрийн индексжүүлэлтэд ашиглана.
Үйлдвэрлэгчийн үнийн индексийг тооцоход тухайн бараа, үйлчилгээний жинг тодорхойлсон, тоо хэмжээ, үнэ болон өртгийн мэдээлэл, эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал (ISIC), бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн ангилал (CPC)-ыг ашиглана.
Үнийн индексийн тооцооны ажлын чанар нь бизнес регистрийн сан, судалгаанд хамрагдах салбаруудын мэдээллийн чанар, бүтээгдэхүүний нэр төрөл, үнийн үнэн зөв, бодит байдлаас шууд хамаарна.