Аялал жуулчлал

Энэ бүлэгт Монгол Улсын болон гадаадын иргэдийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн хөдөлгөөнийг хамааруулан үндсэн үзүүлэлтийг Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн хилээр нэвтэрсэн иргэдийн судалгаанд үндэслэж гаргав. Аялал жуулчлал нь байнга оршин суудаг газраас ажил хэргийн болон хувийн зорилгоор өөр газарт аялахтай холбогдон үүсэх нийгэм, эдийн засаг, соёлын ерөнхий үйл ажиллагаа байна. Жуулчин нь байнга оршин суудаг газраасаа өөр газарт ажил эрхлэх болон, цалин, хөлс авахаас бусад зорилгоор 1 хоногоос 183 хоног хүртэлх хугацаагаар аялж буй хүн байна. Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдыг зорилгоор нь албан, хувийн, жуулчлал, дамжин өнгөрөх, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад гэж ангилна. Албан болон хувийн ажил, аялал жуулчлал, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад зорилгоор Улсын хилээр гарсан Монгол Улсын харьяат иргэдийг дотоодын зорчигчдод хамруулна.

БүлэгХүснэгтийн нэрМэдээлэл шинэчилсэн хугацаа
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОО, боомт, тээврийн хэрэгслийн төрөл, жилээр 2024-01-15
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР ГАРСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОО, боомт, тээврийн хэрэгслийн төрөл, жилээр 2024-01-15
Аялал жуулчлал ГАДААДАД ЗОРЧСОН МОНГОЛ ИРГЭДИЙН ТОО, боомт, аяллын зорилго, сар, жилээр 2024-12-11
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ЗОРЧИГЧДЫН ТОО, боомтоор, сар, улирал, жилээр 2024-12-11
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ГАДААДЫН ЗОРЧИГЧДЫН ТОО, улсаар, сар, улирал, жилээр 2024-12-11
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ЗОРЧИГЧДЫН ТОО, боомт, аяллын зорилгоор, сар, улирал, жилээр 2024-12-11
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ЖУУЛЧДЫН ТОО, улсаар, сар, улирал, жилээр 2024-12-11
Аялал жуулчлал УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААДЫН ЗОРЧИГЧДЫН ТОО, аяллын зорилго, бүс нутгаар,жилээр 2024-01-15
Аялал жуулчлал ГАДААДАД ЗОРЧСОН МОНГОЛ ИРГЭД, улсаар, хүйсээр, зорилгоор, жилээр 2024-01-15