Улсын нэгдсэн төсөв

Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Хүний хөгжлийн сангийн төсөв /2010 он хүртэл Монгол улсыг хөгжүүлэх сан гэсэн нэртэй байсан/ болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ. Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар бүрдүүлэн, зарцуулах төсвийг улсын төсөв гэнэ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрдүүлэн, зарцуулах төсвийг орон нутгийн төсөв гэнэ. Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс бүрдэнэ. Төсвийн орлого нь тогтворжуулалтын сангийн болон тэнцвэржүүлсэн орлогоос бүрдэнэ. Тэнцвэржүүлсэн орлого нь урсгал орлого, хөрөнгийн орлого, тусламжийн орлогоос бүрдэнэ. Татварын болон татварын бус орлогоос урсгал орлого бүрдэнэ. Татварын орлогод орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж, өмчийн татвар, дотоодын бараа, үйлчилгээний татвар, гадаад худалдааны татварын орлого болон бусад татвар орно. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хүү, торгуулийн орлого, түрээсийн орлого, төсөвт газрын өөрийн орлого болон татварын бус бусад орлогоос татварын бус орлого бүрдэнэ. Төсвийн зарлагыг урсгал зардал, хөрөнгийн зардал, цэвэр зээл гэж ангилна. Бараа, үйлчилгээний зардал, зээлийн үйлчилгээний төлбөр, татаас ба урсгал шилжүүлгээс урсгал зардал бүрдэнэ.

БүлэгХүснэгтийн нэрМэдээлэл шинэчилсэн хугацаа
Төсвийн орлого МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО, нэр төрлийн ангиллаар, сараар, өссөн дүнгээр 2024-04-15
Төсвийн орлого МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО, нэр төрлийн ангиллаар, жилээр 2024-03-25
Төсвийн орлого ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО, аймаг, нийслэлээр, жилээр 2024-03-26
Төсвийн орлого ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО, нэр төрлийн ангиллаар, жилээр 2024-03-26
Төсвийн зарлага МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ЗАРЛАГА, нэр төрлийн ангиллаар, сараар, өссөн дүнгээр 2024-04-15
Төсвийн зарлага МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ЗАРЛАГА, нэр төрлийн ангиллаар, жилээр 2024-04-02
Төсвийн зарлага ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ЗАРЛАГА, нэр төрлийн ангиллаар, жилээр 2024-03-26
Төсвийн зарлага УЛСЫН ТӨСВИЙН ЗАРЛАГА, төсвийн ерөнхийлөн захирагчаар, жилээр 2024-03-22
Төсвийн зарлага ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ЗАРЛАГА, аймаг, нийслэлээр, жилээр 2024-03-26
Төсвийн зарлага УЛСЫН ТӨСВӨӨС ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ОЛГОСОН САНХYYГИЙН ДЭМЖЛЭГ, бүс, аймаг, нийслэлээр, жилээр 2023-08-30
Тэнцэл УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО , ЗАРЛАГА, ТЭНЦЭЛ, жилээр 2024-03-22
Тэнцэл МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН НИЙТ ТЭНЦЭЛ, сараар, өссөн дүнгээр 2024-04-15
Засгийн газрын өр ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨР, улирлаар 2024-03-12
Засгийн газрын өр ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ, улирлаар 2024-03-12
Засгийн газрын өр МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР, улирлаар 2024-03-12