Хөдөлмөр

Энэ бүлэгт хөдөлмөр, цалингийн салбарын дараах статистик мэдээлэл багтсан болно. Үүнд:
1. Ажиллах хүч /ажиллагчид, ажилгүй хүн/, ажиллах хүчнээс гадуурх хүн ам, хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд;
2. Бүртгэлтэй ажилгүй иргэн;
3. Үйлдвэрлэлийн гэмтэл;
4. Хөдөлмөрийн хамтын маргаан;
5. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажиллагчид;
6. Төрийн албан хаагчид;
7. Дундаж цалин;
8. Тогтвортой хөгжлийн зорилго болон Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд.
Хөдөлмөрийн статистикийн мэдээллийн үндсэн эх үүсвэр нь Үндэсний статистикийн хорооноос 2006 оноос эхлэн тогтмол явуулж буй Ажиллах хүчний судалгаа бөгөөд уг судалгааны дэлгэрэнгүй мэдээлэл болон нууцлал хангагдсан мэдээллийн баазыг ЭНД дарж харах боломжтой.
Улсын хэмжээнд хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний мэдээ, тайлан гаргах, судалгаа явуулахад ҮСХ-ны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/09/08 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг мөрдөж байна. Салбарын аргачлалуудыг ЭНЭ холбоосоор орж, салбараар хайх хэсэгт "хөдөлмөр" гэж сонгон харах боломжтой.

БүлэгХүснэгтийн нэрМэдээлэл шинэчилсэн хугацаа
Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалт АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН, бүс, аймаг, нийслэл, хүйс, улирал, жилээр 2024-03-15
Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалт АЖИЛЛАХ ХҮЧ, хүйс, насны бүлэг, бүс, аймаг, нийслэлээр, улирал, жилээр 2024-02-19
Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалт АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ОРОЛЦООНЫ ТҮВШИН, хүйс, насны бүлэг, бүс, аймаг, нийслэлээр, улирал, жилээр 2024-02-19