Хүн ам

Энэ бүлэгт Монгол Улсын хүн амын өсөлт, нас, хүйсийн бүтэц, төрөлт, нас баралт, гэрлэлт, цуцлалт, үрчлэлт гэх мэт хүн амын ердийн хөдөлгөөний статистикийн үзүүлэлтийг тусгав. Хүн амын статистикийн мэдээллийн үндсэн эх үүсвэр нь 10 жил тутамд явуулдаг хүн ам, орон сууцны тооллого, хүн амын ердийн болон шилжих хөдөлгөөний жил бүрийн мэдээ тайлан болно. Монгол Улсын хүн амд Монгол Улсын нутаг дэсгэрт оршин суугаа болон гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа Монгол Улсын харьяат хүн амыг хамруулна. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн ам-Монгол Улсын засаг захиргааны нэгжид 183 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа хүн амыг ойлгоно. Жилийн дундаж хүн амын тоог жилийн эхний болон эцсийн хүн амын тооны нийлбэрийг 2-т хувааж тооцно.

Он сонгох: