Хүн ам, өрхийн мэдээллийн сан нь хүн амын тооллого хоорондын хүн амын тоог хянах, анхан шатны нэгжээс эхлэн бүх шатанд хүн амын тоо мэдээг үнэн зөв тодорхойлох, хүн ам, өрхийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх, боловсронгуй болгох зорилготой. Хүн ам, өрхийн мэдээллийн сан нь 2006 онд оффлайн хэлбэрээр үүссэн бөгөөд 2014 онд цахим сан болгон шинэчилсэн. Хүн ам, өрхийн мэдээллийн санг аж ахуй нэгжийн мэдээллийн сан, авто тээврийн мэдээллийн сан, төрийн албан хаагчдын мэдээллийн сан, нийгмийн даатгалын мэдээллийн сан зэрэг төрийн бусад байгууллагын мэдээллийн сантай холбон энэхүү дөшбоардыг бүтээв.