Ядуурал, тэгш бус байдал, АДТ

Үндэсний статистикийн хороо Өрхийн орлого, зарлагын судалгааг 1966 оноос эхлэн явуулж ирсэн бөгөөд Өрхийн орлого, зарлагын судалгаа, Амьжиргааны түвшний түүвэр судалгааг нэгтгэн 2007 оны 7 дугаар сарын 1-нээс “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-г зохион байгуулан явуулж байна. Судалгаанд жил бүр Монгол Улсын 11232 өрхийг түүвэрлэн авч, тэднээс өрхийн гишүүдийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, өрхийн орлого, зарлага, хэрэглээтэй холбоотой үзүүлэлтүүдийг цуглуулан судалж байна. Өрхийн нийт орлого (зарлага) нь өрхийн мөнгөн орлого (зарлага) дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлсийн мөнгөн дүнг нэмснээр тодорхойлогдох бөгөөд нэг өрхөд ногдох дундаж үзүүлэлтүүдийг жилийн турш уг судалгаанд хамрагдсан 11232 өрхийн сарын дунджаар тооцсон болно. Хүн амын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг тооцохдоо тухайн өрх худалдаж авсан, хувийн аж ахуйгаасаа болон бусад хүмүүсээс үнэ төлбөргүй авч хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүнийг оруулж байна. “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” Монгол Улсын хуулийн /1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн/ 5 дугаар зүйлд заасны дагуу 1998 оноос эхлэн “Хүн амын амьжиргааны доод түвшин”-г бүс нутгаар тодорхойлж байна. Хуулийн 3 дугаар зүйлд хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг, хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг ойлгоно гэж заасан байдаг.

БүлэгХүснэгтийн нэрМэдээлэл шинэчилсэн хугацаа
Ядуурал, тэгш бус байдал, АДТ ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН, нэг хүнд сард ногдохоор, бүсээр, /1999-2000/ 2016-02-19
Ядуурал, тэгш бус байдал, АДТ ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН, нэг хүнд сард ногдохоор, бүсээр, /2001-2024/ 2024-03-22
Ядуурал, тэгш бус байдал, АДТ ЯДУУРЛЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ, хот, хөдөө, бүс, суурьшлаар, /1995-2020/ 2024-03-04
Ядуурал, тэгш бус байдал, АДТ ЯДУУРЛЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ, аймаг, нийслэлээр 2022-05-23
Ядуурал, тэгш бус байдал, АДТ ТЭГШ БУС БАЙДАЛ, нэг хүнд сард ногдох хэрэглээнд үндэслэн тооцсоноор 2022-05-25
Ядуурал, тэгш бус байдал, АДТ ЯДУУРЛЫН ЗУРАГЛАЛ, бүс, аймаг, сум, дүүргийн түвшний үр дүн /2011/ 2018-06-13
Ядуурал, тэгш бус байдал, АДТ ЯДУУРЛЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ, хот, хөдөө, бүс, суурьшлаар, /2022/ 2024-03-04
Ядуурал, тэгш бус байдал, АДТ НЭГ ХҮНД НОГДОХ САРЫН ХЭРЭГЛЭЭ, хэрэглээний үндсэн бүлгээр, ядуурлын байдлаар, хот, хөдөөгөөр 2022-05-23
Ядуурал, тэгш бус байдал, АДТ НЭГ ХҮНД НОГДОХ САРЫН ХЭРЭГЛЭЭ, өрхийн тооны тэнцүү 10 бүлгээр, хот, хөдөөгөөр 2022-05-23
Ядуурал, тэгш бус байдал, АДТ ХҮН АМЫН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЦ, өрхийн тооны тэнцүү 5 бүлгээр, хот, хөдөөгөөр 2022-05-23
Ядуурал, тэгш бус байдал, АДТ НЭГ ХҮНД НОГДОХ САРЫН ХЭРЭГЛЭЭ, хэрэглээний үндсэн бүлгээр, хот, хөдөөгөөр 2022-05-24