Төлбөрийн тэнцэл

Монголбанкны ерөнхийлөгч, ҮСХ-ны даргын 2009 оны 439/01/86 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Монгол улсын төлбөрийн тэнцлийг зохиох аргачлал”-ын дагуу төлбөрийн тэнцлийг Монголбанк сар, улирал, жилээр боловсруулан гаргаж байна. Төлбөрийн тэнцэл гэж тодорхой хугацаанд эдийн засгийн харьяат болон эдийн засгийн харьяат бусын хооронд хийсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг нэгтгэсэн статистикийн тайлан юм.