Гадаад худалдаа

Гаалийн ерөнхий газрын статистикт үндэслэн гадаад худалдааны салбарын үндсэн үзүүлэлтийг тооцож Гадаад худалдааны үнийн индексийг гадаад худалдааны үйл ажиллагаа, үр ашиг, нөхцлийг бодитой үнэлж дүгнэх, үндэсний тооцооны системийн зарим үзүүлэлтийг тооцоход ашиглана. Түүнчлэн дэлхийн худалдааны байгууллагаас боловсруулсан “Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан систем”-ийн ангиллын дагуу барааны бүлэг, нэр төрлийг тогтоодог. Гадаад худалдааны гаалийн статистик нь улс орны материаллаг нөөцийг нэмэгдүүлэн эдийн засгийн нутаг дэвсгэрт орж байгаа /импорт/, мөн тус нөөцөөс хасагдан эдийн засгийн нутаг дэвсгэрээс гарч байгаа /экспорт/ бүх төрлийн барааг бүртгэн мэдээлж байна. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлж байгаа /транзит/ болон түр хугацаагаар оруулж, буцаан гаргаж байгаа /дотоодод болон хилийн чанадад боловсруулалт хийх бараанаас бусад/ бараа улс орны материаллаг нөөцийн хэмжээнд нөлөөлдөггүй тул эдгээрийг гадаад худалдааны эргэлтэд оруулж бүртгэдэггүй. Гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээллийн үндсэн эх үүсвэр нь гаалийн мэдүүлэг бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийсэн эцсийн өдрөөр экспорт, импортыг бүртгэж, статистикийн албан ёсны мэдээлэлд тусгана. Экспорт, импортын барааны үнийн дүнг америк долларт шилжүүлэхэд гаалийн бүрдүүлэлт хийсэн өдрийн Монголбанкны валютын ханшийг мөрдөнө.

БүлэгХүснэгтийн нэрМэдээлэл шинэчилсэн хугацаа
Гадаад худалдааны нийт эргэлт ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ ЭРГЭЛТ, ЭКСПОРТ, ИМПОРТ, ТЭНЦЭЛ, сараар (өссөн дүн), жилээр 2024-04-15
Гадаад худалдааны нийт эргэлт ГАДААД ХУДАЛДААНЫ САРЫН НИЙТ ЭРГЭЛТ, ЭКСПОРТ, ИМПОРТ, сараар 2024-04-15
Экспорт ЭКСПОРТ, улсаар, жилээр 2023-07-20
Экспорт ЭКСПОРТ, барааны бүлгээр, сараар (өссөн дүн), жилээр 2024-04-15
Экспорт ЭКСПОРТЫН ЗАРИМ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ТОО ХЭМЖЭЭ БОЛОН ҮНИЙН ДҮН, сараар (өссөн дүн), жилээр 2024-04-15
Импорт ИМПОРТ, улсаар, жилээр 2023-07-20
Импорт ИМПОРТ, барааны бүлгээр, сар (өссөн дүн), жилээр 2024-04-15
Импорт ИМПОРТЫН ЗАРИМ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ТОО ХЭМЖЭЭ БОЛОН ҮНИЙН ДҮН, сараар (өссөн дүн), жилээр 2024-04-15
Гадаад худалдааны индекс ГАДААД ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛИЙН ИНДЕКС, сараар, 2015=100 2024-04-11
Гадаад худалдааны индекс ЭКСПОРТЫН ҮНИЙН ИНДЕКС, барааны бүлгээр, сараар, хувиар 2024-04-11
Гадаад худалдааны индекс ИМПОРТЫН ҮНИЙН ИНДЕКС, барааны бүлгээр, сараар, хувиар 2024-04-11