Харилцаа холбоо

Харилцаа холбооны үйл ажиллагааны нийт орлого, үүнээс хүн амаас орсон орлого, суурин болон үүрэн Харилцаа xолбооны салбарын үйл ажиллагааны нийт орлогод цахилгаан болон хөдөлгөөнт холбоо, мэдээллийн технологи, шуудангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын тайлант хугацааны нийт орлогыг хамруулна. Үүрэн утас хэрэглэгч гэж цахилгаан холбооны нийтийн сүлжээнд хөдөлгөөнт технологийг ашиглан холбогдох боломж бүхий хэрэглэгчдийг хэлнэ. Утасгүй холбооны хэрэглэгч гэж тухайн байгуулсан сүлжээний хүрээнд ажиллах радио долгионы холбооны хэрэглэгчийг хэлнэ. Сансрын холбооны хэрэглэгч гэж сансрын хиймэл дагуул ашиглан холбогдож буй холбооны хэрэглэгчийг хэлнэ. Интернет кафе гэдэг нь олон нийтэд нэг цэгт интернетийн үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээний цэгийг хэлнэ. Интернетийн байнгын хэрэглэгчид гэж сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлж интернетийг тогтмол хэрэглэдэг хэрэглэгчийг хэлнэ. Интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад Харилцаа холбооны зохицуулах хорооноос интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан эрх бүхий байгууллагыг хамруулна. утас, утасгүй холбоо, шугамын радио цэг, сансрын холбооны хэрэглэгч, интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, интернет үйлчилгээний цэг (интернет кафе)-ийн тоо, интернетийн байнгын хэрэглэгчид, болон компьютерийн тоо зэрэг үндсэн үзүүлэлтийг энд тусгав. Монголын цахилгаан холбоо, Монгол шуудан компани нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрладаг үндсэн нэгжүүдээс статистикийн мэдээллийг авч нэгтгээд нийслэлийн статистикийн газарт, аймгийн холбооны газар нь сумдаас мэдээллийг авч нэгтгээд аймгийн статистикийн хэлтэст мэдээлдэг бөгөөд аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газар нь мэдээллийг Үндэсний статистикийн хороонд ирүүлдэг.

ГарчигФайлын хэмжээОруулсан огнооТатсан тооТатах
Харилцаа холбоо, 2022 I-VI119.4 kb2022-08-11367Харилцаа холбоо, 2022 I-VI
Харилцаа холбоо, 2022 I-III124.9 kb2022-05-15273Харилцаа холбоо, 2022 I-III
Харилцаа холбоо, 2021*126.6 kb2022-02-14547Харилцаа холбоо, 2021*
Харилцаа холбоо, 2021 I-IX127.8 kb2021-11-15340Харилцаа холбоо, 2021 I-IX
Харилцаа холбоо, 2021 IV-VI167.6 kb2021-08-11391Харилцаа холбоо, 2021 IV-VI
Харилцаа холбоо, 2021-03215.8 kb2021-05-14537Харилцаа холбоо, 2021-03