3 |
Тооцох аргачлал |
Өрөө гэж сууцны дотор талд байрлах хана, шал, дээврээр тусгаарлагдсан, нийт талбай нь 4 метр квадратаас, өндөр нь 2 метрээс доошгүй хэмжээтэй байна. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа том хүний нэг ор тавих зайтай тасалгааг өрөөнд тооцно. Нийт өрөөний тоонд зочны, унтлагын, хүүхдийн, амралтын, мэргэжлийн болон ажлын, өрөөг оруулна. Туслах өрөө, тасалгааг (гал тогооны, угаалгын, бие засах өрөө, хонгил, ханын шүүгээ, агуулах, тагт) өрөөний тоонд оруулахгүй. |