1 |
Тодорхойлолт |
Хоол хүнс нь үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодис болон бичил тэжээлийн бодисуудаас бүрдэнэ. Үндсэн шимт бодис гэдэгт уураг, тос, нүүрс ус хамаарна. |
3 |
Тооцох аргачлал |
Хүнснээс авах илчлэг, шим тэжээлийг килокалороор (ккал) хэмжинэ.
Нүүрс ус нь цагаан будаа, гоймон, талх зэрэг үр тарианы гаралтай бүтээгдэхүүнд илүү агуулагддаг бөгөөд 1 граммд ногдох илчлэгийн хэмжээ нь 4 ккал байна.
Тос нь мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногоо, самар, загас, наранцэцэг, хулуу зэрэг бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд 1 граммд ногдох илчлэгийн хэмжээ нь 9 ккал байна.
Уураг нь мах, дүүпүү, шар буурцаг, өндөг, үр тариа, цагаан идээ, сүү, бяслаг зэрэг бүтээгдэхүүнд агуулагдах бөгөөд 1 граммд ногдох илчлэгийн хэмжээ нь 4 ккал байна.
Хүнснээс авсан илчлэг, шим тэжээлийг сэрүүн, зуны улирлаар тодорхойлоход Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан нормыг ашиглана |