ЖДҮ-ИЙН ДНБ-Д ЭЗЛЭХ ХУВЬ, аймаг, нийслэлээр

 Хаах  |   Татах  |   Хэвлэх  |   Тооцоолол хийх |  

Аймаг (3)

Хугацаа (Жил)

Харагдах төрөл


Мета мэдээлэл
1 Тодорхойлолт
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ гэж ажиллах хүчний болон үйлдвэрлэлийн цар хүрээгээр цомхон, бүтээмж өндөртэй, үйлдвэрлэлийн уян хатан технологитой, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бизнесийг ойлгоно.
2 Аргачлал, арга зүйн нэр
Дотоодын нийт бүтээгдэхүүн болон үндэсний нийт орлого тооцох аргачлал (ҮСХ-ны даргын 2013 оны 11-р сарын 26- ны өдрийн 01/134 тоот тушаал)
3 Тооцох аргачлал
ҮСХ жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тоог статистикийн бизнес регистрийн сангаас “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн 3.2, 4.1.1, 7.1-р заалтыг үндэслэн тодорхойлж гаргадаг. Тус хуулийн - 3.2-д төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар, гадаад улсын хуулийн этгээд энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй; - 4.1.1-д “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг; - 7.1-д жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй этгээдийг заасан байдаг.
4 Үзүүлэлтийг тооцох давтамж
Жил
5 Хэмжих нэгж
сая төг
6 Мэдээлэл шинэчилсэн хугацаа 2025-01-14
7 Эх сурвалж
Бизнес регистрийн сан
Тайлбар
Ашиглах нөхцөл: CC BY 4.0