Байгаль орчин

Yндэсний статистикийн газрын дарга, Байгаль орчны сайдын (хуучин нэрээр) 2005 оны 138/306 тоот хамтарсан тушаал, Үндэсний статистикийн хорооны даргын 2008 оны 01/175 тоот тушаал болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-361 тоот тушаалаар байгаль орчны талаархи албан ёсны статистикийн мэдээллийг гаргах тайлангийн маягтыг батлан мөрдүүлж байна. Газрын тухай Монгол Улсын хуулийн дагуу газрын нэгдмэл санг хөдөө аж ахуйн газар; хот, тосгон, бусад суурины газар; зам, шугам, сүлжээний газар; ойн сан бүхий газар; усны сан бүхий газар; тусгай хэрэгцээний газар гэж ангилагддаг. Монгол Улсын ойн сан бүхий газар 14.3 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 9,1 хувийг эзэлж байна. Цаг уурын олон жилийн дунджийг 1960-1990 oны дундаж үзүүлэлтээс тооцож мэдээллийг гаргав. Тухайн жилд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар жил бүр тогтоодог. Агаар дахь хими, физикийн гаралтай түгээмэл бохирдуулагчийн хүлцэх хэмхэмжээг агаар дахь бохирдуулагч бодисын агууламжийн хүлцэх хэмхэмжээний стандартын дагуу тодорхойлдог байна. Усны тухай Монгол Улсын хуулийн дагуу усны тооллогыг улсын хэмжээнд 4 жил тутамд холбогдох мэргэжлийн байгууллага (Усны газар) явуулж, үр дүнг улсын мэдээллийн санд нэгтгэдэг бөгөөд уг тооллогыг 2003, 2007 болон 2011онд явуулсан байна. Тооллого явуулах үед гол, горхи, булаг, шанд, рашаан, нуур, тойром нь усгүй болсон тохиолдолд ширгэсэнд тооцсон. Онцгой байдлын ерөнхий газар харьяа нэгжүүдээсээ аюулт үзэгдэл, ослын мэдээг авч нэгтгэн Үндэсний статистикийн хороонд ирүүлдэг.

БүлэгХүснэгтийн нэрМэдээлэл шинэчилсэн хугацаа
Газар МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН НЭГДМЭЛ САН, үндсэн ангиллаар, жилээр 2024-06-24
Газар ХОХИРОЛ УЧИРСАН ТАЛБАЙ, үндсэн ангиллаар, улсын дүн, жилээр 2024-06-24
Газар МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ӨМЧЛYYЛСЭН ГАЗРЫН ТАЙЛАН, улс, аймаг, нийслэлээр, жилээр 2024-06-24
Газар МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН НЭГДМЭЛ САН, үндсэн ангиллаар, улс, аймаг, нийслэлээр, жилээр 2024-06-24
Ус УСНЫ ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, төрлөөр, аймаг, нийслэлээр, харуулын нэрээр
Ой ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ТОО, давхардсан тоогоор, улс, бүс, аймаг, нийслэлээр , жилээр 2024-06-24
Ой ОЙГООС БЭЛТГЭСЭН МОДНЫ ХЭМЖЭЭ, улс, бүс, аймаг, нийслэлээр , жилээр 2024-06-24
Уур амьсгал АГААРЫН ДУНДАЖ ТЕМПЕРАТУР, станцаар, сараар, жилээр 2024-11-15
Уур амьсгал ХУР ТУНАДАСНЫ НИЙЛБЭР, станцаар, сараар 2024-11-15
Уур амьсгал САЛХИНЫ ҮНЭМЛЭХҮЙ ИХ ХУРД, станцаар, сараар 2024-11-15
Уур амьсгал ШОРООН ШУУРГАТАЙ ӨДРИЙН ТОО, станцаар, сараар 2024-11-15
Уур амьсгал ХҮЛЭМЖИЙН ХИЙН ШИНГЭЭЛТ, ЯЛГАРАЛ, салбараар, үндсэн үзүүлэлтээр, жилээр 2024-09-18
Уур амьсгал ЦАСАН ШУУРГАТАЙ ӨДРИЙН ТОО, станцаар, сараар 2024-11-15
Гамшгийн үзүүлэлтүүд ТОХИОЛДСОН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ, УЧИРСАН ХОХИРОЛ, өссөн дүнгээр, үндсэн үзүүлэлтээр, улсын дүн, сараар 2024-11-15
Агаарын чанар АГААР ДАХЬ БОХИРДУУЛАГЧ БОДИСЫН АГУУЛАМЖ, станцаар, сараар 2024-11-15
Агаарын чанар АГААРЫН ЧАНАРЫН СТАНДАРТ ДАХЬ ХҮЛЦЭХ ХЭМ ХЭМЖЭЭ, үндсэн үзүүлэлтээр, шинэчлэгдсэн оноор 2019-06-18
Агаарын чанар АГААР БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИЛИЙН ДУНДАЖ АГУУЛАМЖ , харуулын байршлаар, харуулаар, жилээр 2024-03-21