Энэ бүлэгт Монгол Улсын болон гадаадын иргэдийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн хөдөлгөөнийг хамааруулан үндсэн үзүүлэлтийг Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн хилээр нэвтэрсэн иргэдийн судалгаанд үндэслэж гаргав.
Аялал жуулчлал нь байнга оршин суудаг газраас ажил хэргийн болон хувийн зорилгоор өөр газарт аялахтай холбогдон үүсэх нийгэм, эдийн засаг, соёлын ерөнхий үйл ажиллагаа байна.
Жуулчин нь байнга оршин суудаг газраасаа өөр газарт ажил эрхлэх болон, цалин, хөлс авахаас бусад зорилгоор 1 хоногоос 183 хоног хүртэлх хугацаагаар аялж буй хүн байна.
Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдыг зорилгоор нь албан, хувийн, жуулчлал, дамжин өнгөрөх, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад гэж ангилна. Албан болон хувийн ажил, аялал жуулчлал, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад зорилгоор Улсын хилээр гарсан Монгол Улсын харьяат иргэдийг дотоодын зорчигчдод хамруулна.