Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалт-Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуримтлалыг шинээр бий болгох, түүний техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэн өргөтгөх, сайжруулахад зориулж, тайлант жилд зарцуулсан хөрөнгө, хайгуулын ажлын зардал байна. Хөрөнгө оруулалт нь гадаад, дотоод санхүүжилтийн эх үүсвэрээр бүрэлдэж байна. Улс, орон нутгийн төсвөөр санхүүжсэн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн шугамаар санхүүжсэн хөрөнгө оруулалтын мэдээг Сангийн яамнаас гаргаж Үндэсний статистикийн хороонд ирүүлэх бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын мэдээг Монголбанкны төлбөрийн тэнцлийн статистикийн мэдээнээс тооцон гаргана. Харин орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрийн хөрөнгө оруулалтын мэдээлэл нь статистикийн нэгж, байгууллагуудаас хүлээн авч нэгтгэгдэнэ. Хөрөнгө оруулалтын мэдээг жилд нэг удаа барилга угсралтын ажил, машин, тоног төхөөрөмж, бусад зардал (зураг төсөв, хайгуулын ажил)-ын ангиллаар гаргаж байна. Барилга угсралтын ажилд барилга байшин барих болон зам, гүүр, далан зэрэг инженерийн байгууламжийг барих хэлбэрээр үндсэн хөрөнгийг бий болгох, шинэчлэх, засварлах, өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагааг хамруулна. Машин, тоног төхөөрөмжид бүх төрлийн тээврийн хэрэгсэл, механик тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийг хамруулна.

ГарчигФайлын хэмжээОруулсан огнооТатсан тооТатах
Хөрөнгө оруулалт 2021 Хэл: Англи9.1 mb2022-09-08443Хөрөнгө оруулалт 2021 Хэл: Англи
Хөрөнгө оруулалт 2021 Хэл: Монгол8.5 mb2022-09-081,638Хөрөнгө оруулалт 2021 Хэл: Монгол
Хөрөнгө оруулалт 2020 он1.1 mb2021-10-051,720Хөрөнгө оруулалт 2020 он
Хөрөнгө оруулалт 2019 он1,016.8 kb2020-09-222,337Хөрөнгө оруулалт 2019 он
Хөрөнгө оруулалт 2018 он1.4 mb2019-11-132,349Хөрөнгө оруулалт 2018 он