НҮБ-ын Статистикийн Комиссын 43 дугаар чуулганаар батлагдсан улс орны эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцан холбоог илэрхийлж, байгалийн хөрөнгийн нөөц, түүний өөрчлөлтийг тодорхойлох олон зорилтыг агуулсан олон улсын статистикийн стандарт арга зүйн баримт бичиг юм.
Улс орнууд байгаль орчин, эдийн засгийн дансдыг байнгын давтамжтай байгуулах асуудлыг албан ёсны статистикийн хөтөлбөрийн нэг хэсэг болгож байна. Ингэснээр харьцуулагдахуйц үндэсний, бүсийн, олон улсын түвшинд бодлого боловсруулахад шаардлагатай мэдээлэл бий болох юм.