Хөгжлийн бэрхшээл

Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамааруулна. Хөгжлийн бэрхшээлийн статистик нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралд хүрээлэн буй орчны зүгээс тулгарч буй саад тотгор, тэдгээрийн аж амьдралын байдал, зорилтот үйл ажиллагаан дахь оролцооны хязгаарлалт, ялгаварлан гадуурхалт зэргийг илрүүлэх, шалтгааныг нарийвчлан судлах, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зэрэг нийгэм, эдийн засаг болон хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдийг тусгасан өргөн агуулгатай юм. Энэ утгаараа хөгжлийн бэрхшээлийн статистик олон салбарын асуудлыг хэмжээсжүүлэн судалдаг ойлголт юм. Хөгжлийн бэрхшээлийн статистик нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарынн бодлого төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнг үнэлэх, шинжлэх зэрэг бүхий л үе шатанд чухал үүрэгтэй байдаг.

БүлэгХүснэгтийн нэрМэдээлэл шинэчилсэн хугацаа
Хөгжлийн бэрхшээл ХАРААНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН, хүйс, бүс, аймаг, нийслэлээр 2023-04-18
Хөгжлийн бэрхшээл СЭТГЭЦИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ТОО, хүйс, бүс, аймаг, нийслэлээр 2023-04-18
Хөгжлийн бэрхшээл ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ТОО, хүйс, бүс, аймаг, нийслэлээр 2023-04-18
Хөгжлийн бэрхшээл ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ТОО, хүйс, бүс, аймаг, нийслэлээр 2023-04-18
Хөгжлийн бэрхшээл БУСАД ТӨРЛИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ТОО, хүйс, бүс, аймаг, нийслэлээр 2023-04-18
Хөгжлийн бэрхшээл ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ТОО, хүйс, бүс, аймаг, нийслэлээр 2023-04-18
Хөгжлийн бэрхшээл ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ТОО, хэлбэрээр 2023-04-18
Хөгжлийн бэрхшээл СОНСГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ТОО, хүйс, бүс, аймаг, нийслэлээр 2023-04-18
Хөгжлийн бэрхшээл ХАВСАРСАН ХЭЛБЭРИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ТОО, хүйс, бүс, аймаг, нийслэлээр 2023-04-18